Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019 оны 9-р сарын нэгдүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2019-09-10 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2019 оны 9-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 18.1-23.7 градус дулаан, бусад нутгаар 13.6-21.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 37, Тооройд 34, Жаргалан 34, Хөхморьтод 32, Бигэрт 33 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогтод 0, Гуулин тосгонд 1, Чандмань, Есөнбулагт 2 градус, бусад нутгаар 3-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 22-30 градус дулаан, бусад нутгаар 18-25 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн их температур Тоорой, Шаргад 59, Бигэрт 56, Хөхморьт , Алтайд 53, Чандмань, Халиунд 52 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -5, Есөнбулаг, Гуулин, Чандманьд -2, Дэлгэрт -1 градус хүйтэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим нутгийг хамарч хур тунадас орсон ба Алтайд 4.4 мм, Цогтод 3.4 мм, Тоорой 2.4 мм, Цээл 2.1 мм, Баян-Уул 1.8 мм, Тонхил 1.0 мм, Хөхморьт 0.8 мм, Дарив 0.7 мм, Төгрөгт 0.4 мм, Эрдэнэ, Чандманьд 0.3 мм, Халиун 0.1 мм, Есөнбулагт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бугат, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Нийт нутгаар салхи шуурга багатай байлаа. Салхины хамгийн их хурд Бугат, Есөнбулагт 17 м/с Тонхил 16 м/с Алтайд 15 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2019 оны 9 дугаар сарын 10-ний байдлаар нийт нутгийн 27.6 хувьд буюу Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Эрдэнэ сумдын нутгаар хэвийн буюу сайн, харин 55.3 хувьд буюу Алтай, Тонхил, Тоорой, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, сумуудын нутгаар дунд зэрэг үнэлгээтэй. Харин 17.1 хувьд буюу Тайшир, Есөнбулаг, Бугат, Шарга сумуудын нутгаар ургамал хаталт хагдралт ажиглагдаж байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /